Монгол Ньюс мэдээллийн төвд өнөөдөр “Хүннү” интернэшнл мото клуб байгуулагдаж буйгаа зарласан хэвлэлийн бага хурал хийлээ. “Хүннү” мото клуб нь 42 гишүүнтэй бөгөөд мотоцикл унадаг залуусаас бүрдэж байна. Уг клуб нь дэлхийн анхны төрт улс Хүннү гүрний соёлыг орчин цагийн мото клубээр дамжуулан дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилготой ажээ. Өөрөөр хэлбэл,  “Хүннү” мото клуб нь эртний Хүннү гүрний загвар, дизайн зэргийг дэлхийд брэнд болгохоор ажиллаж байна. Клубын залуусын өмсөөд буй өмсгөл хэдий нь Америк, Европ болон Азийн мото клубуудээс захиалгаа авч эхлээд байна. Уг өмсгөл нь Хүн гүрний бэлэгдэл болсон ганц эвэрт гөрөөсийн дүрс бүхий байх бөгөөд дотооддоо урласан юм.

Тус клуб байгуулагдсан өдрөөс эхлэн Америкийн Висконсин мужийн мото клуб хамтран ажиллаж байгаагаас гадна Ази, Европын олон мото клубуудтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа ажээ. Дэлхийд “The Hu” хамтлаг хөгжмийн ертөнцөд хэдий нь байр сууриа эзлээд байгаа энэ цаг үед “Хүннү” мото клуб байгуулагдаж байна. Иймд дэлхий нийтэд Монголын “Хүннү” мото клуб Хүннү соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ажлаа эхлүүллээ.

Маргааш /2019.09.28/  “Хүннү” фестивалыг зохион байгуулах бөгөөд 12.00 цагаас Сүхбаатарын талбайд цугларалтаа хийгээд “Чингисийн хүрээ” жуулчны баазад үдээс хойш урлаг соёлын үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна. Цаашид тус клубээс 9 сарын 2 дахь долоо хоногийн бямба гараг бүр “Хүннү” фестивалыг зохион байгуулахаар болсон.