Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. ЗГ-аас шийдвэр гаргаж 30 нэр төрлийн ажилд 55 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Тэгвэл тус аймагт ажлын хэсэг байгуулагдаж АЖИЛДАА ОРЖЭЭ. Үүнд:
- Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барих.
- Хатгал, Жанхай, Дээд модонт булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах.
- Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах.
- Хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах.
- Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах.
- Орон нутгийн шингэн, хатуу хог хаягдал зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох.
- Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулахаар болжээ.