Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу 19 ААН-ийн нэр дээр бүртгэлтэй 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Зөвшөөрлийг цуцлах болсон гол шалтгаан нь Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулсан гэх шалтгаанууд байсан. Харин саяхан Орхон голын эхэнд байсан уурхайнууд хаагдсанаар шавартай бохир устай байсан голын өнгө сэргэн урсаж эхэлсэн байна. Үүнд нутгийн иргэд болон аймгийн зүгээс баяртай байгаагаа илэрхийлжээ.