"Гурван бүдүүн" хамтлагчийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт машинтай зорчиж яваад зам дээрх тэмээтэй мөргөлдөж амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан билээ. Тэгвэл дахин ийм хэрэг гарахааас сэргийлж Ардчилсан залуучуудын холбооны Говийн бүсийн чуулга уулзалтад оролцогч залуус болон Өмнөговь аймгийн Ардчилсан залуучууд Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг бэлэглэх аян зохион байгуулж буй юм байна. Малд цацруулагч бэлэглэх аян долоо хоног үргэлжлэх аж.
Ардчилсан залуучуудын холбооны Говийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм Хөхбүрд гэх газарт болж буй бөгөөд энэхүү чуулганд Өмнөговь аймгийн 15 сум, 59 багаас нийт 130 гаруй залуучууд оролцож байна.