Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламж наймдугаар сард өмнөх оны мөн үеэс хүхэрлэг хий 97 хувь, PM 10 тоосонцор 15.8 хувь, PM 2.5 тоосонцор 10.3 хувиар тус тус их байв. Харин азотын давхар исэл 7.8 хувиар бага байлаа.
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол оны эхний найман сарын байдлаар 3628 болж, өмнөх оны мөн үеэс 681 -ээр нэмэгдсэн байна. Объектын түймэр 3053 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 533-аар нэмэгджээ.
Мал, амьтны халдварт галзуу өвчин 53 удаа, гахайн мялзан өвчин 25 удаа, шүлхий өвчин таван удаа, хорт салст хатуурал өвчин болон боом өвчин хоёр удаа, тарваган тахал болон цусан халдварт өвчин нэг удаа тус тус бүртгэгдлээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас оны эхний найман сарын байдлаар 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ