Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.

Тус сургалтыг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгын бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байгаа болно.

Сургалтын үйл явцтай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, төлөвлөлт, сургалтын офицер ахмад Ц.Энхтайван нар танилцсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН ШТАБ