Нэг ам Америк долларын ханш өнгөрсөн долоо хоногт 2672 төгрөг байсан бол өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-нд Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 2668 төгрөгтэй тэнцэж байна.
Валют арилжааны “Найман шарга” төвд ам.долларыг 2669 төгрөгөөр авч, 2671 төгрөгөөр арилжиж байна.
Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2663-2664 төгрөгөөр авч, 2670-2674 төгрөгөөр худалдаалж байгаа аж.