Засгийн газрын тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан. Ерөнхий сайдын санаачилсан эл санаачилгыг “Эрдэнэс Монгол” ХХК, МҮХАҮТ дэмжиж, “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” үзэсгэлэнг МҮХАҮТ-ын Их танхимд хамтарч нээлээ.
Үзэсгэлэнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон импортлогч, МҮХАҮТ-ын гишүүн 25 компани оролцож байна. Эдгээрийн дөрвөөс бусад нь дотооддоо үйлдвэрлэгчид бөгөөд нийт 155 нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байна.
Компаниуд бараа бүтээгдэхүүнээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин болон хараат 11 компанид танилцуулж, цаашид тэдгээрийн ханган нийлүүлэгч болох эхлэлээ тавьж байгаа юм. Үзэсгэлэн өнөөдөр 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.