Монголын гурван боксчин ДАШТ-д амжилттай оролцож, 16-д үлдлээ

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхийн АШТ-ий 69 кг-ийн жинд өрсөлдөж буй манай улсын тамирчин Г.Баярхүү өнөөдөр Тайваний боксчин , оюутны дэлхийн аварга Пан Хунь Минг 5:0( 30:27,30:27,29:28,29:28,29:28) -ээр ялж, 16-д шалгаран үлдлээ.

Г.Баярхүүгээс өмнө Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар мөн 16-д үлдээд байсан билээ.

Есдүгээр сарын 17-нд манай гурван боксчин гурвуулаа рингэнд гарах бөгөөд үдээс хойш эхлээд 63 кг-ийн жинд Б.Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай, орой нь 57кг-ийн жинд Э.Цэндбаатар Унгарын Ролан Галоштай, 69 кг-ийн жинд Г.Баярхүү Иорданы Эашиш Зейадтаы тус тус тулалдах юм.

Хэрэв учраагаа ялсан тохиолдолд шөвгийн наймд үлдээд медалийн төлөө тулалдах эрхтэй болно