Паралилимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн дээд амжилтаараа Гиннесийн номд бичигджээ. Тэрээр энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан байна. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор Гиннесийн номд бүртгэж авчээ.