Зарим эмэгтэйчүүд ус уусан ч таргалаад байна гэж гомдолдог. Тэд хоолны хатуу дэглэм барьж, элдэв дасгал хөдөлгөөн хийж жингээ буурахгүй болохоор зөвхөн ус ууж ч үзсэн бололтой юм. Гэлээ гээд жин хасахгүй бол энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, эрсдэлтэй зан үйл гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл хоолны дэглэм барихгүй зөв дадал зуршлаар турах арга байна гэвэл итгэх үү. Энэ бол амьдралаар батлагдсан бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүлээр турах арга юм.
1. Биеэ тэгш байлга
Мөрөө тэгшлэн гэдсээ тат. Энэ тухай санах болгондоо ингэж байх хэрэгтэй. Хэрвээ мартдаг эсвэл санах дургүй байвал гэдэс татаж, бие тэгшлэх тусгай техник хэрэгсэл авч хэрэглэ. Ихэнх хүмүүс биеэ зөв, тэгш байлгахын ач тусыг мэддэггүй ба тэгшхэн бие хүний өндрийг нэмэгдүүлж, гэдэс болон цээжний хэлбэрийг илүү зөв харагдуулдаг билээ. Мөн булчинд санах ой гэж байдаг ба та гэдсээ байнга чангалж, татаж байвал 2-3 долоо хоногийн дараа таны гэдэс илүү сайхан хэлбэртэй болно.
2. Ус их уу
Өдөр болгон 8 аяга ус уу гэдэг зөвлөгөөг та улиг болтлоо сонссон болов уу. Анагаахын шинжлэх ухаанаар батлагдсан төдийгүй эмч нарын байнга хэлдэг зөвлөгөө шүү дээ. Учир нь, хүний бие организм хувьслын явцдаа ус дутагдах анхны шинж тэмдэг бий болох үед ус, чийгээ гэдсэндээ өөх, тос хэлбэрээр хадгалдаг байна. Өөрөөр хэлбэл, шингэний дутагдлаас бий болсон өөх тос таныг гэдэстэй, цүдгэр гүзээтэй харагдуулж байгаа юм.
3. Тогтмол бие засаж байх
Эрүүл, зөв биз галбиртай байх нэг үндэс нь өтгөнөө байнга гадагшлуулах зуршил юм. Хүний бие их “тэсвэртэй” организм бөгөөд хэрвээ янз бүрийн байдлаас болж өтгөн, шингэнээ гаргахгүй сургасан бол бие организм нь зөвхөн яах аргагүй болсон үед л бие засдаг болдог гэнэ. Бусад үед бохир нь хуримтлагдсаар байх ба энэ нь таны гэдэсний хэлбэр ямар байхад нөлөөлөх нь тодорхой. Та өдөрт 5-7 удаа бие засах газар орж байх хэрэгтэй. Энэ бол эмч нарын тооцоолж гаргасан зүйл билээ.
4. Хоол хүнсээ сайтар зажилж идэх
Хоол хүнсээ хэдий чинээ сайн зажилж бутална, төдий чинээ бага зай ходоодонд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бага хэмжээтэй хүнс боловсруулах ходоод нь гэдэсний харагдах байдалд эерэг нөлөөтэй ажээ. Мөн хэдий чинээ сайн, удаан зажилна төдий чинээгээр тархи “цадлаа” гэсэн дохио авдаг. Ингэснээр та илүү калор авахгүй ба энэ нь таны гэдэсний хэлбэрийг төгс харагдуулахад чухал нөлөөтэй юм шүү.
5. Хамраараа амьсгал
Эхлээд сонсоход энэ зөвлөгөө хачин мэт боловч маш үр дүнтэй арга юм. Учир нь амаараа амьсгалах үед хүний гэдэс хийгээр дүүрдэг. Энэ хий мөн л таны гэдсийг ямар харагдуулах нь тодорхой.
6. Даавраа тогтмол хянах
Эмэгтэй хүний эстроген даавар нь байх ёстой хэмжээнээсээ илүүдэх, дутуудах болон тэнцвэрт байдлаа алдах нь гэдсэнд өөхөн давхарга хуримтлагдах нэг нөхцөл болдог. Тиймээс эстрогенийн төвшин тогтоолгох шинжилгээ хийлгэж шаардлагатай нөхцөлд эмчилгээ хийлгэж хэвийн нөхцөлд барих нь чухал юм.
7. Хэвтэх
Энэ нь зүгээр ч нэг, хайш яаш хэвтэх биш юм. Өндөр дэр, буйдангийн түшлэг дээр хөлөө тавин дээш харж хэвтэнэ. Нуруун доороо ороосон алчуур юм уу эвж болох зүйл хийх ба энэ үед гэдэс тань багасан татагдах ба өдөр болгон 20 минут ийм залхуу дасгал хийхэд таны гэдэсний булчин чангарна. Булчинд ой тогтоолт гэж бий. Япончууд энэ дасгалыг гуалиг нарийхан биетэй болох үндсэн нөхцөл гэж үздэг билээ.
8. Шүршүүрт байнга орж хэвших
Дотроос нь ч гаднаас нь ч өөрийгөө байнга услах хэрэгтэй. Өлссөн үедээ юм идэхийн өмнөхөн заавал нэг юм уу хоёр аяга ус ууж заншаарай. Хэрэв цатгалан хэрнээ л идэх дуршил буурахгүй байгаа бол хувцсаа тайлаад усан сандаа юм уу, шүршүүртээ үсрээд ороорой.
9. Хэмжээг нь багасга
Аяга, таваг, халбага гээд бүх хоолны хэрэгслээ тоог нь бас хэмжээг нь багасгаад үргэлж тэр зүйлсээ л хэрэглэж байгаарай. Хүн үргэлж аягандаа байгаагаа идэж дуусгаж байж санаа нь амардаг. Тиймээс гал тогоондоо ч бас минималист хэв маягийг нэвтрүүлээд үзээрэй.
10. Хүүхэдтэйгээ хамт дүрсгүйт
Хэрвээ хүүтэй бол хамтдаа нуугдаж, уралдаж, сагс, хөл бөмбөг тогло. Харин охинтой бол дээс, цагираг, черта тоглож болно. Таныг гайхалтай хурдан тураахаас гадна үр хүүхдэдээ цаг гаргаж хамтдаа байх боломжийг олгоно. Гайхалтай биш гэж үү.
11. Эрт унт
Унтах ёстой цагтаа буюу шөнийн нойроо маш сайн авч байх хэрэгтэй. Хэдий өдрийн цагаар ч гэсэн хүн унтах боломжтой боловч шөнийн нойр хүнийг биеийг маш сайн амрааж чаддаг. Мөн шөнийн цагаар хүний бие хүйтэн цаг агаарт тааруулж дулаанаа хадгалахын тулд маш их илчлэг шатаадаг. Тиймээс эрт, удаан унтах хэрэгтэй.
П.Жаргал