ШИНЭ ХУУЛЬ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой 47 журам хэрэгжиж эхэлсэн. Хууль, журмыг хэрэгжүүлэх төрийн алба хаагчийн тогтвортой, мэргэшсэн, шатлан дэвших, улс төрөөс ангид байх зарчим сул орон тоог нөхөх зэрэг асуудлаар МУ-ын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн, удирдах албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо.
Шинэчлэгдсэн журмын дагуу Төрийн албаны нөөц бүрдүүлэр шалгалтыг жилд 1 удаа зохион байгуулна. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан хурлаар шалгалтын товийг зарласан бөгөөд 11-р сарын эхний 10 хоногт багтааж шалгалтыг авах юм. Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтанд шалгалтын техник хэрэгсэл, бэлтгэл байдлыг сайн хангаж ажиллахыг анхааруулав.
Төрийн албан хаагчид өөрсдийн харилцаа хандлага, сэтгэхүйгээ өөрчлөх багц сургалтад хамрагдах, шинэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг онцлов