Улаанбаатар-Дархан чиглэлд автозам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбоотойгоор чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс Улаанбаатар-Орхон чиглэлд зорчих урсгалыг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар явуулахаар болсон байна.
Түүнчлэн Дархан,Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу Хонгор сумын замаар тээвэрлэлт хийлгэхээр болжээ. Ингэснээр автозамын бодит нөхцөл байдлаас үүдсэн зам, тээврийн осол болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.