2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгосонтой холбогдуулан аймгийн 2,3 сая толгой бог мал, 6000 орчим хороо бууцыг ариутгаж халдваргүйжүүлэх ажил аймгийн 15 суманд адил тэгш хийгдэж байна.
Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлж байгаа мал угаалга, хашаа хороо ариутгалд 9-р сарын 2-ний өдрийн байдлаар 132126 толгой бог мал, 76 хашаа, хороо өвөлжөөг ариутгаад байна.