Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өндөрлөлөө.
Айлчлалаар хоёр орны харилцааг дараагийн шатанд гаргахад чухал нөлөө үзүүлэх ажил хэрэгч, уулзалтийг хийж, дараа нь иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. В.Путины айлчлалын хүрээнд гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт зэрэг хоёр талын найман баримт бичигт гарын үсэг зурав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь 2000 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа, 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж байсан юм.