"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "ЗӨГИЙН ҮҮР" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдээ гадаадад мэдлэг боловсролыг нь дээшлүүлж эргээд орон нутагт нь ажиллуулж байгаа юм. Сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцдаг давуу талтай.
Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс өнөөг хүртэл салбар бүрийн төлөөлөл 700 гаруй иргэн урт болоод богино хугацааны сургалт арга хэмжээнд хамрагдсан байна. Тайваньд 20 иргэн "ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР"-аар суралцаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай уулзаж санал бодлоо солилцлоо. Тэд 2020 оны 3-р сард төгсөж ирээд орон нутагтаа ажиллана.