Өмнөговь аймгийн баруун талын сумдыг тасралтгүй цахилгаанаар хангах чиглэлд гарын үсэг зурлаа

Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны ЧИНХУА группээс тог цахилгаанаар хангагддаг. Гэтэл тухайн сумдын хэрэглэгчдийг олон хоногоор удаа дараа тог цахилгааныг хязгаарлах асуудлууд гарсан ба уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Чинхуа группийн удирдлагуудтай Цэхэ боомтод уулзаж баруун сумдын 20000 орчим хэрэглэгчийг тог цахилгаанаар тасралтгүй хангах талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд БНХАУ-ын ЧИНХУА группын дэд захирал ГАО БО, МУ-ын “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Жаргалсайхан нар шуурхай ажиллагааны зааварчилгааг байгуулав. Ингэснээр тухайн сумдын хэрэглэгчдийг тог цахилгаанаар тасралтгүй хангах, гэмтэл саатал гарахад шуурхай ажиллаж үйл ажиллагааг хэвийн явуулах, улмаар хамтын ажиллагааг сайжруулж Ноён, Гурвантэс, Сэврэй сумдын хэрэглэгчдийг цахилгаанаар тасралтгүй хангахад шуурхай ажиллахаар боллоо.