Өмнөговьчууд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Малчид иргэд, үйлдвэрлэгчид, газар тариаланчдаа дэмжсэн олон арга хэмжээг шат дараалалтай зохион байгуулж байна. Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жилийн хүрээнд "Говийн бүсэд эрчимжсэн таримлын аж ахуйг хөгжүүлэх нь" өдөрлөг арга хэмжээг 8-р сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо хийнэ. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн сургууль, БНСУ-ын Кёнсанбүг аймгийн Хөдөө аж ахуйн технологийн хүрээлэн, Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамтарсан олон улсын онол практикын сургалт, өдөрлөг, ургацын баяр үзэсгэлэн худалдаанд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.