“УЛСЫН ДУГААР 2019” арга хэмжээ үргэлжилж байна

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар 2019" нэгдсэн арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас 22:00 цаг хүртэл Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт улсын дугаар  хууль бусаар олж авах, үйлдвэрлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчлийг арилгуулах, хуурамч улсын дугаар ашиглан үйлдэж болзошгүй гэмт хэргүүдийг таслан зогсоох, илрүүлэх, улсын дугаар буруу байрлуулах, халхлах болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлүүдийг илрүүлэх, хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллалаа.

Шалгалтын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 1, эрэн сурвалжлагдаж байсан 1, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, улсын дугаар арилсан, бүдгэрч, танигдахгүй бохирлогдсон, буруу байрлуулсан, улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан 104  зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу арга хэмжээ авч ажиллаа.

“ЖОЛООЧ ТА БҮХЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ УЛСЫН ДУГААРЫГ ШАЛГАЖ ДЭЭРХ ЗӨРЧИЛ БАЙВАЛ АРИЛГАЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ТЭЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС АНХААРУУЛЖ БАЙНА.”

Эх сурвалж: ТЦА