Зуун айл 32-ын тойргийг холбосон 1.6 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна.
Шинэ зам нь 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээтэй. Үндсэн замын барилгын ажил дууссан тул зорчих хэсгийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нээж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхэгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна. Харин замын бусад тоноглолын ажлыг 9 дүгээр сард дуусгах аж.