Говь шанх-6" баяр наадам Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болж байна. Өнөөдөр эрлийз 3 насны морьдын уралдаан болох ба одоогийн байдлаар 8 аймгийн хурдан хүлэг иржээ.

ЭРЛИЙЗ ДЭЭД НАСАНД 8 аймгийн 42 хурдан хүлэг уралдсанаас: АЙРГИЙН ТАВ

1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Батболдын ХУЛ
2. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Батжаргалын ХУЛ
3. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Г.Батсайханы ХОНГОР
4. Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагвын ХЭЭР
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Т.Дэлгэрдалайн ЗЭЭРД ХАЛЗАН хурдалж уясан эзэн унасан хүүхэд хурсан түмнээ цэнгүүллээ.