Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн амьдралын оролцоог дэмжин, хүртээмжтэй орчинг бий болгох нэг дороос мэдээ мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор "НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ ХҮРГЭЕ" өдөрлөгийг аймгийн Биеийн тамир спортын газарт хийлээ. Манай аймагт 1985 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 45,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан зохион байгуулсан тус өдөрлөгт 10 гаруй байгууллага оролцож иргэдэд мэдээ мэдээллийг нэг цэгээс хүргэж үйлчиллээ.