Аймгийн төвд хийж байгаа автозамын ажил 90 гаруй хувьтай хийгдэж байна. Уг замын ажлыг "Дардан говь" ХХК гүйцэтгэж байгаа ба нийт 6,8 км автозам, гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, түүнчлэн аймгийн төв доторх эвдэрч хагарсан замыг засах ажлуудыг 7-р сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.