Өмнөговь аймагт анх удаагаа Олон улсын хөтөлбөртэй зуслангийн ээлж нээлтээ хийлээ. ОХУ-ын Артек зуслантай хамтран ажиллах тал дээр аймгийн удирдлагууд газар дээр нь очиж туршлага судлан цаашид хамтран ажиллах тал дээр анхаарч манай аймгаас хоёр багшийг мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтанд суралцуулсан байна.

Олон улсын хөтөлбөрийн хүрээнд нэг бүлэгт 4 багш мөн ОХУ-ын Артек зуслангаас ирсэн багш нар эрүүл мэндийн сургалт, гэнэтийн аюул ослоос сэргийлэх тусламж үзүүлэх сургалт, эр зоригийн сургалт. Монгол талийн хөтөлбөрт аялал жуулчлал, гар урлал, урлаг соёлын сургалтууд багтжээ. Аймгийн шилдэг хүүхдүүдийн зардлыг ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргажээ. Энэ удаагийн анхны Олон улсын хөтөлбөртэй ээлжинд нийт 141 хүүхэд амарч байна.