Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс статистикийн асуудал хариуцсан албан хаагч нарт сургалт хийлээ

Үндэсний статистикийн хороо, Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс Төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор статистикийн асуудал хариуцсан албан хаагч, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 168 хүнд сургалт хийж байна.

Сургалт 2 өдөр үргэлжлэх ба Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллого, Байшин орон сууцны тооллого, Статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, Хүн ам өрхийн мэдээллийн сангийн сайжруулалт, Статистикийн мэдээг аж ахуйн нэгж байгууллагаас онлайнаар авах, Статистикийн мэдээллийн сан түүний хэрэглээ зэрэг чухал сэдвээр сургалт болж байна.