Өмнөговийн тогооч нар 20 орны 1000 гаруй тогооч нарыг манлайлжээ

Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны эрхтэйгээр зохиогдсон "Чингис хааны цом" Олон улсын тогооч нарын "B" зэрэглэлийн ур чадварын тэмцээн Улаанбаатар хотноо 6-р сарын 7-9-ны өдрүүдэд боллоо. Энэхүү тэмцээнд Дэлхийн тогооч нарын холбооны шүүгч нар болон 22 орны 1000 гаруй тогооч нар оролцож авьяас чадвараа сорисноос Өмнөговь аймгийн тогоочын Холбооны тэргүүн Ц.Мэнд-Ооёо, Монгол Улсын мастер тогооч Н.Буянбат Т.Одонзориг нараар ахлуулсан баг амжилттай оролцлоо.

"Хишиг" рестораны Ерөнхий тогооч Ц.Мэнд-Ооёо 1 алт,1 мөнгө, 1тусгай байр

Политехникийн коллежийн сургагч багш 
А.Мянганбаяр 2 хүрэл медаль

167-р ангийн ерөнхий тогооч 
Ж.Дондогмаа 1 хүрэл медаль 1 тусгай байр

Өмнөговь аймгаас оролцогч Э.Түвшинбаяр 2 мөнгөн медаль

Өмнөговь аймгаас оролцогч Л.Бүрэнжаргал 2 хүрэл медаль

Өмнөговь аймгаас оролцогч Ч.Энхжаргал 1 мөнгө 1 хүрэл медаль

Өмнөговь аймгаас оролцогч Ө.Ундрах 1 мөнгөн медаль 1 тусгай байр

Цогтцэций сумын 7-р цэцэрлэгийн тогооч
З.Энхзаяа 1 хүрэл 1 тусгай байр

Политехникийн коллежийн оюутан
Эрдэнэбат Сарангэрэл 1 мөнгөн медаль 1 тусгай байр
Самбуу Анужин 1 хүрэл медаль 1 тусгай байр Бархасбуд Ундармаа 1 хүрэл медаль 1 тусгай байр Идэрхүү Нармандах 1 тусгай байр хүртсэн бахдам амжилт үзүүллээ.