ӨМНӨГОВЬ: DZ TRY буюу нөлөөлөн таниулах арга хэмжээг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг зөв хандлагыг бий болгох, идэвхижүүлэхэд тэдний оролцоо зохион байгуулалтад тулгуурласан нөлөөлөн таниулах үйл ажиллагаа чухал. "Бие даан амьдрах төв" ТББ-аас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр DZ TRY буюу нөлөөлөн таниулах арга хэмжээг зохион байгуулж 60 гаруй иргэнийг оролцуулсан байна.

Тэд аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо хэлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан хараат бусаар амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдахад ахиц дэвшил гарсныг онцолж байлаа.