Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол улсын хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдааныг түүний төрсөн нутаг Манлай суманд зохион байгууллаа. Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй улс аймгийн цолтой 128 хүчтэн зодоглосноос Булган аймгийн уугуул Улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлж, Дундговь аймгийн уугуул Улсын начин Э.Даш үзүүрлэж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Б.Батмөнх нар шөвгөрлөө.
Дэнж нь булгихгүй бол
Дэмүүл хүү хазайхгүй барилдана хэмээн аархаж явсан Улсын хурц арслан Г.Дэмүүл хэмээх уран барилдаантай хүчит арслангийнхаа нэрэмжит барилдааныг Өмнөговьчууд унасан газар угаасан ус Манлай суманд нь ийнхүү амжилттай зохион байгуулсан юм.