МУ-ын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласан. Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан төрийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан 5 "ХӨДӨЛГӨӨНТ БАГ"-ийг Ноён, Номгон, Сэврэй, Гурвантэс, Ханбогд сумын 19 багт ажиллуулж 2200 орчим малчид иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. Аймаг-сум-багт хүрч ажилласнаараа өргөн цар хүрээг хамарсан төдийгүй төрийн ажил үйлчилгээг малчид иргэдэд ойртуулсан үр дүнтэй ажил болсон юм. Төлөвлөгөөний дагуу үлдсэн сумдаар ХӨДӨЛГӨӨНТ БАГ явж малчид иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг үзүүлнэ.