Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд Өмнөговь аймгийн 15 сум, 59 багт хүрч нэг цэгийн үйлчилгээг малчид иргэдэд хүргэх "Хөдөлгөөнт баг" эхний 5 сумын 19 багт ажиллаж байна.
Хөдөлгөөнт багт төрийн бүх байгууллагын удирдлага мэргэжилтнүүд багтсан ба Ханбогд сумын Номгон багийн 60 гаруй иргэнд хөдөлмөр халамж, улсын бүртгэл, мал эмнэлэг, шүд, эмийн сан, хууль эрх зүйн зөвлөгөө, нийгмийн даатгал, газар эзэмших өмчлөхтэй холбоотой олон төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүллээ.