"Өмнөговьд үйлдвэрлэе" арга хэмжээ бизнес эрхлэгчдэд зориулсан семинараар үргэлжилж байна. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өнөөгийн байдал, анхаарах асуудал, Оюутолгой компаний Худалдан авах газрын бодлого чиглэл, Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж төсөл хөтөлбөр зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл танилцуулж байна. Аймгийн хэмжээнд 1800 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж буйн 500 гаруй нь үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн 100 орчим үйлдвэрлэгчид энэхүү сургалт семинарт оролцож байна.