Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж зам даваа хаагдан, халтиргаа гулгаа үүссэн тул иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн чиглэлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоожээ. Тодруулбал Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 5-р сарын 15-ны өдрийн 14:00 цагаас 5-р сарын 16-ны өдрийн 11:00 цаг хүртэл түр хааж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна.