Өмнөговь аймгийн сумдуудад газар тариаланг төрөлжүүлэн хөгжүүлнэ

2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 15 суманд газар тариаланг бүсчлэн хөгжүүлэх ажлыг хийж байна. Тодруулбал аймгийн төв Даланзадгад суманд хүлэмжийн тариалалтыг хөгжүүлж байгаа юм. 
Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сэврэй, Булган, Баян-Овоо, Номгон сумдад ажиллаж газар тариалан эрхлэгчид хэрэгцээтэй үрсэлгээ, зөвлөгөө өгсөн юм. Цаашид 15 суманд газар тариаланг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Тухайлбал хөрс ус нөхцөлөөс хамааран жимс жимсгэнэ ургах сумдад жимс жимсгэнэ тариалах бол төмс хүнсий ногоо зонхилон ургах хөрсөнд түүнийг тариалж газар тариаланг хөгжүүлэх улмаар нийт хэрэглэгчдийн хүнсний ногооны хэрэглээний 50-аас доошгүй хувийг орон нутагт тариалдаг болохыг зорьж байна.