Монгол улсад 2011 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг Үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Хүмүүнлэгийн өдрийг ХАЙР уриан дор тэмдэглэж өнгөрсөн оны ажлаа дүгнэж, сайн үйлстэн хамт олон, иргэдээ шагнаж урамшууллаа.
МУ-ын Засгийн газар 2016 оноос Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг орон нутагт байгуулж, хүмүүнлэгийн чиглэлийн зарим чиг үүргийг аймгийн Улаан загалмайн хороогоор гүйцэтгүүлэн аймгийн ЗДТГ-тай нягт уялдаа холбоотой хамтран үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Тодруулбал Өмнөговь аймгийн нүдний болор цайх өвчтэй хүмүүсийг ӨМӨЗО-ны Баяннуур аймагт хагалгаанд оруулсан ба нийт зардлын 50 хувийг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэж өгсөн байна.Энэ мэт хамтын ажиллагааг өргөжүүлж тодорхой үр дүнд хүрч байгаа билээ.