Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтод нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий 24 аж ахуйн нэгжид аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Прокурорын газар, Татварын хэлтэс, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь салбарын төлөөллүүд өөрсдийн чиг үүргийн дагуу хяналт, шалгалт хийж байна. Энэхүү хяналт шалгалт нь нүүрс тээвэрлэлтэд гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг бууруулах ач холбогдолтой юм.