ӨМНӨГОВЬ: Зам тавихдаа хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байсныг таслан зогсоов

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллав. Энэхүү ажлын хэсэгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Тагнуулын газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь салбарын төлөөлөл зэрэг мэргэжлийн байгууллага багтаж байгаа юм.

Тус суманд ажиллахдаа Эрдэнэс-Таван толгой ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор Страто ХХК нь туслан гүйцэтгэгч Илч майн ХХК-аар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаар дамжуулан сайжруулсан шороон зам тавихдаа хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байсныг таслан зогсоолоо.