ӨМНӨГОВЬ: Нүүрс тээвэрлэлт явуулдаг компаниудад хяналт шалгалт хийнэ

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 183 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллалаа.

Тодруулбал Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс-Таван толгой ХК, Энержи ресурс ХХК, орон нутгийн өмчит Тавантолгой, Гашуун сухайт авто зам ТӨХК зэрэг 4 компаний тээвэрлэлтийн нөхцөлд мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж зөрчил дутагдалтай тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох, бууруулахад холбогдох компаний удирдлага ажилтнуудад ажлын хэсэг үүрэг чиглэл өглөө.