2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд 91 байгууллага түүвэр шалгалтад хамрагдах бөгөөд өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудыг түүвэрлэн хамруулна.
“Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн Улсын үзлэг”-ийг зохион байгуулснаар нягтлан бодох бүртгэлийн тухай, аудитын тухай, хөрөнгийн үнэлгээний тухай, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн стандартын нэвтрэлт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн програм хангамжийн ашиглалт, нягтлан бодогч, эд хариуцагч нарын боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг судалж, улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох юм.