Өмнөговь аймаг таримал ойн сангаар улсдаа тэргүүлдэг

Өмнөговь аймаг нь Заг бүхий ойн сангийн талбайгаар улсдаа 2-т буюу Говь-Алтай аймгийн дараа ордог. 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1189226 га талбайд тархсан заган ойтой. Тарьмал ойн сангийн талбайн хэмжээгээр улсдаа 1-р байрт ордог .

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын мод тарих идэвхийг өрнүүлэх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал 2018 оны жилийн эцсийн байдлаар 15148 мод тарьж ургуулсан 65 иргэнд 17,2 сая төгрөгийн урамшуулал олгосон. 2013-2018 онд нийт 2,272,468 мод тарьж ургуулан, ногоон байгууламжийг 2398,2 га талбайгаар нэмэгдүүлсэн байна.