Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оныг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгон зарлаж малчид иргэд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн ажлуудыг эрчимжүүлээд байна. Говь нутгийн хөрсөнд жимс жимсгэнийг хэрхэн сайн ургуулах талаар Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамртан газар тариалан эрхлэгчдэд онол практик хослосон сургалт хийлээ.
Энэхүү сургалтад Өмнөговь аймгийн 60 гаруй газар тариалан эрхлэгч хамрагдаж говьд жимс жимсгэнийг тарьж ургуулах, арчилгаа хамгаалалтын талаар мэдээлэл мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, чацаргана, үхрийн нүд зэргийн суулгацыг тариалав.