Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний хүрээнд жил бүр 5 сая долларын хөрөнгө оруулалтыг манай аймагт хийдэг. Түүнээс сумдад, иргэдэд адил тэгш хүртээх зорилгоор Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас 2018 оноос уул уурхайгүй сумдад квот тогтоож хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Баяндалай суманд 30.000 долларын хөрөнгө оруулалтыг хийсэн ба сумынхан уурын зуухны асуудлаа бүрэн шийдвэрлэж өвлийг өнтэй давжээ. Тухайлбал тус сумын төсөвт 5 байгууллага, 18 аж ахуйн нэгж, сумын нийт ард иргэдийн халаалт, дулааны асуудал цогцоороо шийдэгджээ.
Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалт үр дүнтэй байсан тул 2019 онд Баяндалай суманд дахин 30.000 долларын хөрөнгө оруулалтыг хийхээр хамтран ажиллах гэрээг байгууллаа. Сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд маш том дэмжлэг үзүүлдэг үр дүнтэй санхүүжилт гэдгийг ард иргэд онцолж байлаа.