Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хоорондын хамтын ажиллагааны үр дүнд аймгийн ЗДТГ, ХХҮГ, Оюутолгой компаний хамтарч "ТҮНШЛЭЛ-2019" өдөрлөгийг зохион байгуулав. Нийт 26 компани оролцож 428 иргэнийг ажилд авахаар сул чөлөөтэй ажлын байрыг зарласанч тухайн өдөр 64 иргэн тэнцэж ажилд орсон байна. Тухайлбал нэг компани гэхэд 10 гаруй цахилгаанчин ажилд авахаар ирсэнч мэргэжлийн хүн ховор, ажил мэргэжил таарахгүй бэрхшээл тулгардаг байна. Цаашид сул чөлөөтэй орон тоонд иргэдийг ажилд зуучлахад аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нягт уялдаа холбоотой хамтран ажиллана.
Зөвхөн өчигдөрөөр хязгаарлахгүй Оюутолгой болон гэрээт компани бусад уурхайд ажилд орж сул чөлөөтэй 360 гаруй орон тоог нөхөх боломж иргэдэд олон нийтэд тэгш нээлттэй байна.