Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК-тай хийсэн 2018 оны ажлаа дүгнэлээ

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хоорондын хамтын ажиллагааны "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас өнгөрсөн оноос эхлэн уул уурхайгүй болон нөлөөллийн сумдад тодорхой квот тогтоож хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Булган суманд 2018 онд 30.000 долларын хөрөнгө оруулалтыг хийхээр гэрээг байгуулсан бөгөөд өнөөдөр тус гэрээний хүрээнд хийгдсэн ажлуудаа дүгнэж, 2019 онд дахин 30.000 долларын хөрөнгө оруулалт хийхээр гэрээг байгууллаа.

2018 онд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Булган сумын 5-р цэцэрлэгийн гадна тохижилт, сургуулийн технологийн кабинетыг цахилгаан болон нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. 2019 онд 30.000 долларын санхүүжилтээр сум орон нутагтаа нэн хэрэгцээтэй иргэд хөдөлмөрчдийн саналд үндэслэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж хамтын ажиллагааны үр дүнг илүү сайжруулахаар зорьж буйгаа тэд онцолж байлаа.