Монгол улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласан. Мөн "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэж тусгасан.
Энэхүү зорилт дор Гурвантэс суманд 4-р сарын 9-ний өдөр “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд оролцлоо. Нийт 139 иргэн ажлын байранд орохоор анкет бөглөснөөс 22 иргэнийг шууд ажлын байраар хангажээ.