Өмнөговь аймгийн удирдлагууд хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзлаа

Аймгийн удирдлагууд хэвлэл мэдээллийн салбарынхантай тогтмол хугацаанд уулздаг. Өнөөдөр уламжлалт уулзалтаа хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр Өмнөговь аймгийг шилдэг аймаг болох, төрийн ажил үйлчилгээг түргэн шуурхай мэдээлэхэд сэтгүүлч, зураглаач болон хамтран ажилладаг хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо их байсныг аймгийн удирдлагууд онцолсон юм.

Мөн жил бүр салбартаа үр дүнтэй ажиллаж буй сэтгүүлч зураглаачдыг орон сууцны дэмжлэгт хамруулдаг бөгөөд энэ жил Алтанговь телевизийн сэтгүүлч С.Сумьяа, UCTV-ийн сэтгүүлч У.Батчимэг нарыг уг хөтөлбөрт хамруулахаар болсон байна. Цаашид “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”, “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчидтэй хамтарч төрийн ажил үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай болгоход хамтран ажиллахаар санал солилцлоо.