Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл хамтран сумдын дулаан хангамж Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудыг хамруулсан 2 өдрийн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулав. Энэ үеэр дулаан эрчим хүчийг зөв зохистой ашиглах, үйл ажиллагаагаа сайжруулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Мөн аймгийн Засаг дарга Н.Наранбаатар бүх сумын дулаан хангамж Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудын 2018 оны бизнес төлөвлөгөөг дүгнэж, 2019 онд хамтран ажиллах гэрээг байгуулав. 2019 оныг МУ-ын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан ажил үйлчилгээгээ сайжруулахыг анхаарууллаа.