ӨМНӨГОВЬ:

Манлай сумын сургуулийн /хуучин/ барилгыг "ХАНБОГД ИНДАСТРИ" ХХК их засвар хийж оёдлын үйлдвэр байгуулан ажиллаж байгаа бөгөөд сумандаа 22 ажлын байрыг шинээр бий болгосон байна.
Тус оёдлын үйлдвэр нь гэрээр байсан 22 эмэгтэйг оёдол, эсгүүрийн сургалтад компаний зардлаар сургаж "Оюутолгой" ХХК-ний гүний уурхайд нийлүүлэгдэх 1 удаагийн ус, тосны хамгаалалтын хувцасыг нийлүүлэхээр үйлдвэрлэж байна.
Өдөрт 190 орчим эсгүүр бэлтгэж, 3 удаагийн дамжилгаар 300 хамгаалалтын хувцасыг оёж бэлэн болгодог үйлвдэр юм.