Өмнөговь аймгийн удирдлагууд ЗГХЭГ-тай хаваржилт, цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ

Өмнөговь аймгийн удирдлагууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хаваржилт, цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Манай аймгийн хувьд аймгийн аюулгүй нөөцийн өвс тэжээлийн нөөц хангалттай, хаваржилт хэвийн байна. 2019 оныг манай аймаг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгон зарласантай холбогдуулан орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас хууль эрх зүйн орчныг бүрдүүлж дэмжин ажиллахыг санал болголоо.