Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн нээлтийн үеэр 15 сумын малчдыг оролцуулсан "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2019"-ийг зохион байгуулав. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож төр засгаас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ малчдын санал бодлыг сонсож хийж хэрэгжүүлж буй ажилдаа тусгахаар боллоо.
Малчид: Залуу малчдыг бодлогоор дэмжиж бэлтгэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, сумдыг бүсчилж түүхий эдийн цех байгуулах, багийн төвийг эзэнжүүлэх, уул уурхайтай сумдын уул уурхайн компаний хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдийн зуны амралтаар "Хөдөлмөр зуслан"-г эрчимжүүлж хүүхдийг монгол ахуй хөдөлмөрт сургах хэрэгтэйг онцоллоо.