Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргалаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгсч Монголын утга зохиолд хүнд гарз тохиолоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргалаа.